Бахархал

Дархад цагаан адуу нь өвлийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон тэсвэртэй, уналаг, эдэлгээнд сайн өвөрмөц адуу юм. Тус адууны унага нь эхээс төрөхдөө хар зүстэй төрдөг бөгөөд аажимдаа томорч ирэхдээ зүс нь цайж ирдэг онцлоготой. Мөн Дархад цагаан адууны сармуус сахал нь хар байдаг.