ЦЭРЭГ ХАЛАГДЛАА

2017-2018 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар 12 цэрэг албанд мордож цэргийн албыг амжилттай хаагаад нутагтаа ирлээ. Цэрэг эрсээ хүлээн авах ажлыг сумын ЗДТГ-аас зохион байгуулан угтаж авлаа. Цэрэг эрсийн цаашдын амьдралын зам шулуун дардам байж хийх бүтээхийн их хүслээр оргилж сайн сайхан амьдарч бусад залуусаа манлайлан ажиллахыг сумын Засаг дарга Н.Батсуурь захиж үг хэллээ. Цэрэг эрсдээ амжилт хүсье.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР