АЗД Л.Ганболдын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцлоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддан аймгийн Засаг дарга Л.Ганболдын нэрэмжит ТАХ-чдын спортын тэмцээнд Рэнчинлхүмбэ сумын баг тамирчид 2 дахь жилдээ оролцож Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Одон бөмбөг, Холын шидэлтийн тэмцээнүүдээр өрсөлдөж эмэгтэй баг тамирчид Сагсан бөмбөгийн төрөлд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргалаа. Нийт 23 сум 1 тосогоноос ТАХ-чид оролцож өрсөлдөж багийн дүнгээр манай сумын баг тамирчид 9 дүгээр байранд шалгарлаа. Тэмцээнд оролцоход удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан ЗДТГ-ын дарга О.Энхтүвшин, сэтгэл зүй, хөрөнгө санхүүгээр дэмжлэг туслалцаа үзүүлсэн сумын ЗДТГ-ын хамт олондоо болон Хөвсгөл Зүүнбаян дэлгүүр Э.Ганчимэг, Тэнгэр дэлгүүр Ж.Дандар, жолооч Д.Нямжав нартаа талархал илэрхийлье.