Шишгэд Хурд-2019 Хаврын уралдаан амжиллтай зохион байгуулагдлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 44 дүгээр тогтоолоор аймгийн хойд бүсийн хурдан морьдийн хаврын уралдааныг аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Бадраа санаачлан аймгийн Дэлтэй цэнхэр МСУХ, Рэнчинлхүмбэ сумын ЗДТГазар, Батцагаан хүлэг МСУХ хамтран Рэнчинлхүмбэ сумын “ТӨХ гал”-ын 10 жилийн ойг тохиолдуулан 2019.05.04-05-ны өдрүүдэд Рэнчинлхүмбэ суманд амжилттай зохион байгууллаа.

Баяр наадмыг зохион байгуулах сумын комисс болон салбар комиссуудыг сумын Засаг даргын 2019 оны А/34 дугаар захирамжаар томилон бэлтгэх хангах, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг салбар комисс тус бүр батлуулан ажиллаа.

“Шишгэд хурд-2019” баяр наадмыг тохиолдуулан “Уяачид дуулж байна” дууны уралдааныг Урлагын салбар комисс, Цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан болон хүчит 64 бөхийн барилдааныг бөхийн салбар комисс, цэвэр Монгол цусны 6 насны моридын уралдааныг хурдан морины салбар комисс тус тус амжилттай зохион байгууллаа.

Цолгүй залуу бөхчүүдийн тойргын барилдаанд нийт 40 шилдэг залуу бөх барилдаж Улаан-Уул сумын залуу бөх Эрдэнэбаяр 1-р байр, Арбулаг сумын залуу бөх Болд-Очир 2-р байр, Галт сумын залуу бөх Түмэнбаяр 3-р байр, Рэнчинлхүмбэ сумын залуу бөх А.Пүрэвдалай 5-р байранд тус тус шалгарлаа.

Үндэсний бөхийн барилдаанд нийт аймаг сумын цолтой хүчит 64 бөх барилдаснаас аймгийн арслан Г.Батням түрүүлж, аймгийн харцага Л.Энхбат үзүүрлэж, аймгийн заан Х.Пүрэвхүү, аймгийн начин Сэдбазар нар шөвгөрлөө.

“Хос морьтон хос” шалгаруулах тэмцээнд нийт 3 хос морьтон хос оролцож 1-р байранд 5-р багаас оролцсон Д.Одонбаатар, Төгсгэрэл нар, 2-р байранд 4-р багаас оролцсон Ч.Гончигсүрэн, Б.Туул нар, 3-р байранд 2-р багаас оролцсон Д.Бат-Өлзий, Б.Жаргал нар тус тус шалгарлаа.

“Уяачид дуулж байна” дууны уралдаанд нийт 23 уяач оролцосноос Рэнчинлхүмбэ сумын 5-р багийн уяач Т.Батсүх 1-р байр, Рэнчинлхүмбэ сумын 5-р багийн уяач Э.Төмөрхуяг 2-р байр, Арбулаг сумын уяач Д.Даваажанцан 3-р байранд шалгарч тусгай байранд Цагааннуур сумын уяач О.Сумьяабэйс, Рэнчинлхүмбэ сумын 5-р багийн уяач М.Бумзаяа нар тус тус шалгарлаа.

“Өсвөрийн гар бөмбөг”-ийн тэмцээнд нийт 4 сумын баг тамирчид оролцож өрсөлдөн 1,2,3-р байруудыг эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хурдан морьдын уралдааныг тусгайлан баталсан журмын дагуу зохион байгуулж, нийт 6 насны цэвэр Монгол цустай 300 гаруй ажнай хурдан хүлэг шандасаа сорьж уралдлаа. Уралдаан зохион байгуулагчдаас хурдан морьний салбар комиссыг тусгайлан томилон ажиллуулж, хүүхдийн даатгал, хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж аюулгүй байдлыг хангахаас гадна, уралдах морьдоо урдчилан бүртгэж ажилласнаар уралдааны явцад маргаан будлиан гаралгүй журмын дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар баяр наадмын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж бүсийн сумдын уяачдын холбоонд хурдан удмын азарга бэлэглэж уяачдад амжилт хүсэж, баяр хүргэлээ. 

Баяр наадмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ЗИС зарчмаар зүтгэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн ЗДТГ-ын албан хаагчид, ЕБС, ЭМТ, СӨБ, Соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье. 

Тус уралдааныг санаачлан зохион байгуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Бадраа танд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.