онцгой байдлын нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

онцгой байдлын үед хүүхдийн эрхийГ хамгаалах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж      Гэр бүлд өгөх зөвлөгөө

томуу, томуу төст өвчний тархалт шинэ төрлийн короновирусын халдвараас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Иргэн та хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэжигчийн үүргээ биелүүлж, доорх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалъя.

  1. Вирусын халдвар өвчлөлийн талаар баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх
  2. Хөл хорионы дэглэмийг мөрдөж, хүүхдийг гадуур гаргахгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  3. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөж, амны хаалтыг тогтмол хэрэглэж, гараа савандаж угаан хувийн ариун цэврийг сайтар сахих, гэртээ байнга халдваргүйжилт хийх, гадаад оронд зорчихгүй байх
  4. Өвчлөлөөс урьдчилан сэргийлж витамин, амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэж, хүүхдийнхээ дархлааг дэмжих
  5. Хоол хүнсээ бэлтгэхдээ тухайн бүтээгдхүүний хугацаа, хадгалалт зэргийг сайтар нягталж худалдан авалт хийх
  6. Бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй, гэртээ цоожилж орхихгүй байх
  7. Орон сууц, байшингийн цонх, тагтыг онгорхой орхих, гал гаргаж болзошгүй гааз, шүдэнз, асаагуур зэргийг ил тавих, халуун тогоо, ус буцалгагч, индүү зэрэг цахилгааг хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байршуулж ашиглах, орхих зэрэг эрсдэл гаргахгүй байх, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс бүрэн урьдчилан сэргийлэх
  8. Бага насны хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал хэрэглэх, аюулгүйн бүсийг заавал зүүлгэх
  9. Танд болон таны гэр бүлийн гишүүд, хүүхдэд ямар нэгэн эрсдэл, эрхийн зөрчил тохиолдвол хүүхдийн тусламжийн утас 108, Рэнчинлхүмбэ сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн утас: 88380101, 80385060, 99387796, 88103833, 92179117 утсанд нэн дариу хандаж, хариу үйлчилгээг аваарай.

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН ЗДТГ,

 ХАМТАРСАН БАГ