ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Жил бүр аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллан ажиллаж жилийн эцсээр гэрээний үр дүнг тооцож ажилладаг билээ. 2020 онд хамтран ажиллах гэрээг энэ оны буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж баталгаажуулаа. Гэрээнд төрийн бүхий л чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ажлуудыг тусгаж 7 хавсралт батлагдсан байна. Мөн 2020 оны ЗИС буюу "Зүтгэл-Итгэл- Санаачилга"-ыг дэмжих жил болгон зарлаж тус нэрлэсэн жилийн ажлын хүрээнд нийт 7 болзолт уралдаануудыг зарлаад байна.