Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Жил бүрийн 1 дүгээр сарын 13-нийг Монгол улсын хэмжээнд "Үндсэн хуулийн өдөр" болгон тэмдэглэдэг билээ. Тэртээ 1924 онд анхны Үндсэн хуулийг батлаж 1992 онд Шинэ Үндсэн хуулийг баталсанаас хойш өдгөө 28 жил болсон байна. 2019 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж тус шинэчлэгдсэн хуулийг энэ оны буюу 2020 оны 5 дугаар сараас дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалаар сумын төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэж иргэдийн дунд Шатарын тэмцээнийг зохион байгууллаа.  Мөн "Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?" хөгжөөнт цэнгээт "АХА" тэмцээнийг зохион байгуулж  өдөрлөг арга хэмжээнд нийт 120 гаруй төрийн албан хаагчид, 70 гаруй иргэд хамрагдан мэдээлэл авсан байна.