СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, аймгийн Онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх, зохион байгуулан ажиллах зорилгоор сумын онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд

  1. Сумын Засаг даргын албан даалгавар гаргах 
  2. Архи согтууруулах ундаа худалдаадаг тусгай зөвшөөрөлтэй цэг салбаруудад хяналт тавьж аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг танилцуулж хэрэгжүүлэх
  3. Шуурхай штаб байгуулах
  4. Хариуцлагатай эргүүл жижүүр томилох
  5. Эрүүл мэндийн төвд шаардлагатай эм эмнэлэгийн багаж хэрэгсэл нөөцлөх бэлтгэх
  6. Тусгаарлах зориулалтын өрөө тасалгаа бэлтгэх
  7. Амны хаалтыг хангалттай хэмжээгээр холбогдох газраас татах
  8. Хоол, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж дэлгүүрүүдэд зөвлөмж санамж хүргүүлэх
  9. Шилжилт хөдөлгөөнийг хорих
  10. Гаднаас ирж буй иргэдэд үзлэг оношлогоо хийх
  11. Хүн тээврийн жолооч нарт санамж, сэрэмжүүлэг өгч хяналт тавьж ажиллах
  12. Төрийн болон төрийн бус байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлт хийх
  13. ЕБС-ийн теле хичээлийн явц байдалд хяналт тавьж 7 хоногоор тайлагнаж ажиллах зэрэг ажлуудыг хурлаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Мөн ард иргэдэд Сар шинээр айлд зочлохгүй байх зэрэг 10 төрлийн зөвлөмж оруулсан УРИАЛГА гаргаж байршууллаа. 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр аймгийн Онцгой комиссоос цахим хурал хийж үүрэг чиглэл өгөөд байна. Үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай арга хэмжээг тухай бүр хурдан шуурхай авч ажиллан иргэдэд мэдээлэл хүргэж байна.