халамжийн сангаас олгогддог зарим тэтгэвэр тэтгэмж нэмэгдлээ.

Халамжийн сангаас олгогддог нийгмийн халамжийн группийн тэтгэвэр, тэжээгч алдсны тэтгэвэр, халамжийн өндөр насны тэтгэвэр зэрэг  сард 100000 төгрөгөөр 5-р сараас нэмэгдэж олгогдож байгаа ба мөн хүнс талон 1 дахин нэмэгдэж олгогдоно. Хүүхдийн мөнгө 4-р сараас 100000 төгрөг болж  нэмэгдсэн. Манай суманд 1809 хүүхэд мөнгөө авч, сард 180 900 000 төгрөг авч байна.