Шалгалтын дүнгээс

 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС СУМЫН ЗДТГ-Т ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.          
Аймгийн ЗДТГ-аас сумдын эхний хагас жилийн ажлыг дүгнэх бүх 2017 оны 11 дүгээр сараас эхлэн явагдаж байна. 2018 оны 06 дугаар сарын 13 нд  уг шалгалт манай суманд ажиллаж  нийт 27 үзүүлэлтээр сумын ИТХ, ЗДТГ, төсвийн байгууллагуудыг үйл ажиллагааг тусгай удирдамжийн дагуу шалгалаа. Ажлын хэсгийн ерөнхий  дүнгээр манай сум  сумдын үйл ажиллагаатай харьцуулахад  эхний 4 байранд дүгнэгдэж ажлаа шалгууллаа. Мөн төрийн албан хаагчдаас Хууль эрх зүйн мэдлэг сорьсон шалгалт авч дүнг танилцуулаа. Хуулийн шалгалтанд ТАХ-чид амжилттай дүн үзүүлж шалгалт хийсэн бусад сумдтай харьцуулахад "хэвийн" буюу хуулийн мэдлэг дээгүүр байна гэсэн үнэлэлт дүгнэлт авлаа.
Энэ нь 2017 оны жилийн эцсийн ажлаараа 5р байранд орсноо баталгаажуулж нэг байраар урагшилсан амжилт үзүүлэв.Суманд оруулах хөрөнгө оруулалт эрс өссөн,иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ чанаржиж байгууллагуудын ажил жигдэрсэн байна гэж үнэллээ. Сумынхаа нийт төрийн албан хаагчид, байгууллагуудынхаа удирдлагуудад талархал илэрхийлж,бидний ажлыг дэмжиж хамтдаа амжилт гаргасан ард түмэндээ баярласан талаарх мэдээллийг сумын Засаг дарга Н.Батсуурь цахим хуудсандаа тавьсан байна.