Сум сурталчилах ТВ нэвтрүүлэг хийлээ

Сар шинийн баярыг тохиолдуулан сум орон нутгаа сурталчлах зорилгоор аймгийн Хөвсгөл ард түмний телевизтэй хамтран "Жавар уяраасан өдөр" телевизийн тусгай дугаарыг хийж ажиллаа. Тус нэвтрүүлгээр төрийн байгууллагуудын дунд 4 бэрх цэнгээнт нэтрүүлгийг зохион байгуулж, Дархад ард түмний сайхан дуунуудаар теле концертий бэлтгэн үзэгч олонд хүргэхээс гадна суманд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг сурталчлах, цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэн ажилалаа.