Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Бямбацогт ИТХ-ын дарга 99505158
Н.Батсуурь Засаг дарга 88389944 99021060
Т.Хулганаа Засаг даргын орлогч 88292629
О.Энхтүвшин Тамгын газрын дарга 99967030
Д.Нямдорж Дотоод ажил хариуцсан түшмэл 99227170


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Хүн чанар”-ын эзэн
Хүн чанар”-ын эзэн
Нийтэлсэн: 4 жил өмнө

Хорвоогийн шаргал амьдрал хүнд жаргалаасаа илүү зовлонг хайрладаг нь харамсалтай ч зовлон дундаас өөрийн хүчээр өндийн босох хүч чадлыг өгсөн байдаг нь баярламаар ч юм шиг. Амьдрал үзээгүй аав ээжийн энхрий охин, эр нөхрийнхөө эелдэг хань, хоёр бяцхан охиныхоо жаргалтай ээж байсан тэр л цагт нь хатуу хорвоо ханийг нь хамгаас хайртай аавыг нь түүнээс авч одсон юм . Өөрөөс нь өөр юу ч үгүй үлдсэн хоёр бор охиныхоо төлөө хорвоогын хатуу амьдралтай тэмцэж чадсан тэр бүсгүй бол миний эрэлхэг ээж минь юм.

1964 оны яг энэ өдөр ээж минь та энэ ертөнцөд мэндэлж ухаангүй охиныхоо төлөө хамгаа зориулах хувь тавилан тань эхэлсэн байх. Таарсан хүн болгондоо л амьдрал заачихсан явдаг таныг минь ухаантай хүмүүс “ХҮН ЧАНАР” гэж тодорхойлдогыг би 2 ч хүнээс сонсоод танаараа эрхгүй бахархаж билээ. Хүний өөрийн олон дүүгийнхээ төлөө, нутаг орныхоо таньдаг хүний төлөө, ядарсан зүдэрсэн хүний төлөө таны гаргасан сэтгэл далайгаас ч их, нарнаас ч халуун байх.

Үзэсгэлэн гоо нь дотроо байдаг учраас цаг хугацаа ч баллуурдаж чадахгүй хөөрхөн бөгөөд амьдралын нугачаанд дарлагдах болгондоо улам ч хүчирхэгжин, улам гэрэлтсээр байгаа тэр эмэгтэй бол миний ээж Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч эмэгтэй Ядамсүрэнгийн Түвшинжаргал юм.

Нүднээс л ухаарал харагдах миний ээж хэн ч бай яахаа мэдэхээ байгаад гүйж яваа танд  загнах зөвлөхийн дундуур үнэнийг, арга замыг үргэлж зааж өгөх болно. Хүн чанарын эзэн болсон энэ эрхэм эмэгтэйгээс төрсөн болохоор би үзэсгэлэнтэй, хорвоотой тэмцэж чадсан эрэлхэг эмэгтэйн ухаанаар хүмүүжсэн болохоор би ухаантай.
Хаан, хатан ухаан төгс ээж таныхаа ачийг хариулж чадахгүй өдийг хүрч байгаад охиноо уучлаарай. Та өөрөөс чинь төрсөн болохоор, таныхаа ухаанд хүмүүжсэн болохоор охиндоо итгээрэй. Таныхаа надад өгсөн агуу хүсэл мөрөөдөлд охин нь өөрийнхөө замаар заавал хүрнэ ээ.
 Та минь харин эрүүл энх, урт удаан жаргалтай амьдараарай.
Хэнд ч муу санаж яваагүй, цагаан цайлган ээж таньдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье.
Б.Өнөр - See more at: http://www.khuvsgulnews.mn/news.php?view=content&type=content&id=255#sthash.43Thm76m.dpuf