Хөвсгөл далайгаа Хятадуудаас биш өөрсдөөсөө хамгаалья

Сүүлийн үед Хөвсгөл нуурын эрэг дээр хужаа нар амралтын газар барих нэрээр байгаль орчинг маань сүйтгэж байна гэсэн мэдээлэл хүчтэй цацагдаж байгаа. Манай сайтын зүгээс аймгийн байгаль орчны газар болон холбогдох хүмүүсээс баттай мэдээлэл авахыг хичээж байгаа ч одоогоор АЗДТГ-ын албадууд амарсан байгаа юм байна.
Мөн албан ёсоор ийм мэдээлэл АЗДТГ-т одоогоор ирээгүй байгааг албаны хүн хэллээ.
Далай ээжийг маань сүйтгэж байна гэсэн яриа ам дамжин ийнхүү тархаж байгаа бололтой. Хужаа нар ч гэлтгүй Хөвсгөл далайн эргийг Монголчууд бид өөрсдөө маш ихээр талхалж байгаа. Магадгүй хужаа нарын үйлдлээс бид өөрсдийнхөө үйлдэлийг олж харах хэрэгтэй болов уу. Дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувь болсон магадгүй Хөвсгөлчүүд бидний хамгийн том баялаг болсон Хөвсгөл далайн эрэг дээр ажил хийхээр очсон хэдэн хужаагаас биш өөрсдийнхөө ухамсаргүй, хайнга үйлдэл, тэнд амралтын газар барих зөвшөөрөл өгсөн муухай монгол хүмүүсээс хамгаалах хэрэгтэй.
Цэнхэр далайн эрэг дээр очоод хаа хамаагүй гал түлж, сайхныг харж сэтгэлээ баясгах бус архиар сэтгэлээ баясган өглөө нь тарьсан хогоо хэнэг ч үгүй орхиод явдаг өөрсдийнхөө үйлдлийн эсрэг бид өөрсдөө тэмцэх нь Хөвсгөл далайнхаа төлөө хийж чадах хамгийн сайн үйл болов уу. - See more at: http://www.khuvsgulnews.mn/news.php?view=content&type=content&id=247#sthash.nQeZEYDd.dpuf