Маргаашаас усны төлбөр нэмэгдэнэ

Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс маргаашнаас эхэлж, айл өрх бүр усны нийт төлбөр дээрээ 2000 төгрөг нэмж төлөх болсон талаар дуулгалаа.

Өөрөөр хэлбэл, нийслэлд байгаа орон сууцны айл өрхийн усны суурь хураамжийн үнэ 2000 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын усан хангамжийн шугамын голчоос хамаарсан суурь хураамжийн үнийг баталж гаргасан аж.

Тухайн аж ахуйн нэгжийн оролтын шугамын голч нь 15 мм голчтой шугамтай бол 5500 төгрөг, 50 мм голчтой бол 41100 төгрөгийн суурь хураамж төлөх юм байна.

Б.Сансар

Эх сурвалж: ipost.mn