Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Бямбацогт ИТХ-ын дарга 99505158
Н.Батсуурь Засаг дарга 88389944 99021060
Т.Хулганаа Засаг даргын орлогч 88292629
О.Энхтүвшин Тамгын газрын дарга 99967030
Д.Нямдорж Дотоод ажил хариуцсан түшмэл 99227170


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Оюутолгой зогсолтод орж, 1700 ажилтандаа халагдах тушаал өгөх нь
Оюутолгой зогсолтод орж, 1700 ажилтандаа халагдах тушаал өгөх нь
Нийтэлсэн: 4 жил өмнө

Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, “Рио Тинто” компанийн удирдлагуудын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээв.

Уг шийдвэр нь Оюутолгойн ордын далд уурхайг зогсоох тухай. Уг ордод хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж, Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан уг групп ийн хатуурхах  болсон нь тодорхой үндэслэлтэй.

Тэр нь уг групп Оюутолгойн хөрөнгө оруулалтыг анх мэдээлж байснаасаа хоёр тэрбумаар нэмж, 4.4 тэрбум ам.доллараас 6.7 тэрбум ам.долларт хүргэсэнтэй нь холбоотой. Засгийн газраас дээрх хөрөнгө оруулалтын өсөлтийг “Багцаагүй. Тодорхойгүй” хэмээн тайлбарлаж, УИХ-аар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэх шаардлага тавьсан. Ингэснээр “Рио Тинто” хийгээд Засгийн газрын зөрчил даамжирч, өнөөдрийн нөхцөл байдал үүсээд буй. Яаж ч бодсон Засгийн газартай эв зүйгүй ололцож чадаагүй хөрөнгө оруулагчид УИХ-ын 76 гишүүнтэй учир зүйгээ хялбархан шиг олохгүй гэдэг нь тодорхой учраас энэ.

Гол нь энэ бүхний төлөөсөнд Оюутолгойн далд уурхай зогсолтод орж, уг ордыг түшиглэн ажил, амьдралаа залгуулж байсан 1700 монгол их удалгүй халагдах өргөдлөө авахад ойрхон боллоо. Энэ шийдвэрийг өнгөрөгч өдрүүдэд хуралдсан “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргаж. Гэтэл Монголын Засгийн газар энэ бүхний талаар тодорхой тайлбар хийсэнгүй.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө “Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэхээс өмнө хоёр талаасаа суугаад ярилцъя гэж байгаа. Түүнээс биш та нар далд ууррхайгаа ашиглалтад оруулж болохгүй гэж хэлсэн зүйл байхгүй. “Рио Тинто”-ийн зүгээс ч бас ярилцаж, хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Танай, манай тал гэх зүйл байхгүй. Адилхан манай тал шүү дээ. Бид бүгдээрээ хамтдаа суугаад асуудлаа ярилцах ёстой. Өмнө нь анхан шатны хөрөнгө оруулалт дээр тодруулах зүйл байсан учраас баяжмал экспортлохыг хоёр ч удаа хойшлуулсан.

Дараа нь ойлголцолд хүрээд, баяжмалын экспорт эхэлсэн шүү дээ. Энэ удаад ч мөн хөрөнгө оруулалтыг УИХ-аар хэлэлцэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ” хэмээж байсан юм. Гэсэн ч тэрбээр хоёр талын эрх ашгийг нэгтгэж, учир зүйгээ олж улсынхаа эдийн засгийг аврах хэмжээнд ажиллаж чадсангүй бололтой юм. Нөхцөл байдал ийн үргэлжилж, хөрөнгө оруулагчид хатуурахлаа зогсоогоогүйгээс харахад шүү дээ.

Тэгээд ч энэ засагт Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх замаар улс төрийн пиар хийж, сонгогчдоос оноо авч ирсэн 3-4 сайд бий. Тэдний нэг нь хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг удирдан, яриа өрнүүлэх үүрэг хүлээснээс харахад хөрөнгө оруулагч талтай манай тал хэл амаа ололцоно гэж найдахад тун бэрхтэй. Тиймээс ч эхнээсээ үр дүн нь эерэг тал руугаа бус сөрөг тал руугаа гарч эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Ядахад С.Баяр болон С.Батболдын Засгийн газрын хэрэгжүүлсэн өглөгийн бодлого нь өөрөө Н.Алтанхуягийн засгийг толгой өндийх эрхгүй болгосон ч гэж болно. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр болон Тавантолгойн ордоос олох орлогыг зээлж аван иргэдэд “Хүний хөгжлийн сан” нэрээр тараачихсан.

Цаашлаад Оюутолгойгоос авсан 250 сая ам.долларын урьдчилгаагаа ч мөн энэ маягаар үр ашиггүй зарцуулсан байгаа. Ингэхээр ирэх өдрүүдэд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валют бараг л байхгүйтэй адилхан болсон бөгөөд бүхэлдээ улстөрчдийн оноо хайсан шийдвэрийн төлбөр болоод дууссан гэж болно.

Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсолтод орж, үйл ажиллагаа нь саармагжснаар Монголд ямар хохиролтой вэ. Үүний хариуг өнгөрсөн хугацаанд өссөн ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд сөрөг нөлөөг нь тайлбарлаж болно. Цаашлаад Монгол Улсын гадаад өрийн тэнцэл алдагдаж, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадахгүйд хүрнэ. Гол нь улс төрөө эдийн засаг болгож, эдийн засгаа улс төрийн ашиг хонжоогоор удирдаж ирсэн улстөрчдөд эргэж сэхээрэх зав олгохгүйгээр манай эдийн засаг сөхөрнө гэсэн үг.

Тэр үед өдгөө “Японоос хязгааргүй их мөнгө орж ирнэ” хэмээн сайрхан ярьж суугаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ямар тайлбар хийхийг мэдэхгүй юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэлээр ийн ярьсан бөгөөд “Япон улс Монголын эдийн засгийг суга өөд нь татна” гэх маягийн утгатай үгсийг унагасан байгаа.

Тэрбээр хувь хүнийхээ хувьд Оюутолгойн бүтээн байгуулалт зогсолтод ороход чамгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Магадгүй Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчтайгаа үг хэлээ ололцож, эдийн засгаа аварч чадахгүй байгаад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын оролцоо бий гэдгийг үгүйсгэх хэрэггүй.

Тэгсэн атлаа дээрх үгийг хэлж, иргэдийг төөрөлдүүлээд “Япон бидэнд тусална” гээд сууж л байдаг. Ийм байхад хөрөнгө оруулагчид Монголын төрийг монголчуудтай нь хамт айлгахгүй гээд ч яах билээ. Нэг ёсны нөхцөл байдал ийн эргэж байгаад тэд биш бид, тодруулбал Монголын төр юу, юунаас илүү буруутай болох цаашид улам бүр тод томруунаар зурагдах нь тодорхой юм.
 
Г.Отгонжаргал