Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Бямбацогт ИТХ-ын дарга 99505158
Н.Батсуурь Засаг дарга 88389944 99021060
Т.Хулганаа Засаг даргын орлогч 88292629
О.Энхтүвшин Тамгын газрын дарга 99967030
Д.Нямдорж Дотоод ажил хариуцсан түшмэл 99227170


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын засаг даргын мэндчилгээ
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын засаг даргын мэндчилгээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

Монголын  Швейцарь гэгддэг хоймор нутгийн зон олон та бүхэндээ дархадын цэнхэр хотгорын Хаан их сарьдаг, Хатан далай ээж, найрсаг зочломтгой Рэнчинлхүмбэчүүдийн халуун мэндийг уламжилж байгаадаа туйлын их талархаж байна.
Рэнчинлхүмбэ сум нь газар нутаг, нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө хойт бүсийнхээ хөгжлийн тулгуур цэг болон хөгжих бүрэн боломжтой, одоогийн байдлаар  дэд бүтэц хөгжөөгүй, Улаанбаатар хотоос 1000 орчим км, аймгийн төвөөс 273 км алслагдсан учраас өргөн хэрэглээний барааны үнэ өндөр, иргэдийн орлогын гол эх үүсвэр болох мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ хямд байгаа юм.  Орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг мал аж ахуйгаас гадна цаашдаа газар тариалан, аялал жуулчлал, зах зээлд хэрэгцээт жижиг дунд үйлдвэрүүд хөгжүүлэх шинээр ажлын байр бий болгох  зэрэг эдийн засгийн туслах салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай байна. Сумын Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, сум орон нутгийнхаа хөгжлийг түргэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах явдлыг чухалчлан тэргүүн зорилтоо болгон ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд байгаль орчны даац чадавх, бэлчээлийн мал аж ахуйд түшиглэсэн хүн амын суурьшил нүүдлийн хэв шинжийг урьдаас төлөвлөн нутаг орны онцлогтой уялдуулан зохион байгуулж байгаагүй, хүний зохисгүй үйл ажиллагаа, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан ой модны нөөц багасах, нуур гол ширгэх, усны ундрага  багасах, хөрсний үржил шим, бэлчээрийн даац чадавх буурах, ургамалжилтын бүтэц өөрчлөгдөх, ан амьтны тоо толгой цөөрөх, амьдрах орчин хумигдах,  цөлжилт хуурайшилт эрчимжих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдал зарим талаар алдагдахад хүрч зуд турхан, ган гачгийн давтамж ойртох хандлагатай болж байгаа нь ялангуяа мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг байгалиас хараат бус малчдын хувьд хавчилган байдалд орж цаашид МАА эрхлэхэд хүндрэлтэй болоод байна. Цаашид мал аж ахуйн ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлж, малчид, малруугаа чиглэсэн төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд сум орон нутагтаа  МАА-н бодлого тодорхойлж ажиллах шаардлага бий болоод байгаа юм.  
 Тус сум нь байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, үзэсгэлэнт онгон тансаг байгальтай, бартаат зам, өндөр уул даваа, олон гол нуур цөөрөмтэй, уул уурхай зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйлдвэрлэл хөгжөөгүй, харьцангуй байгалийн унаган төрхөө хадгалж үдлсэн нутаг билээ.  Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн хөгжилд ялангуяа эрчим хүч, харилцаа холбоо мэдээллийн салбарт ахиц өөрчлөлт гарч цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр, хөдөлгөөнт холбоонд холбогдож, томоохон голуудад гүүр тавих ажлууд амжилттай хэрэгжиж байгаа ба төв суурин газрын хүн амын  хөгжилд тодорхой өөрчлөлт гарч, 209-2013 онд 11.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байна. Үүнтэй уялдаж хүн амын гадагш шилжих хөдөлгөөн саарч, хөдөөнөөс сумын төврүү суурьших хандлага ихсэж байна. Ирэх 4 жилийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд сумын эдийн засаг, нийгэм, байгаль орчны харилцан уялдаа, өнөөгийн түвшин суурь үзүүлэлтүүдийг бодитоор тодорхойлж, хэтийн хөгжлийн хандлагыг зөв тодорхойлж жишиг сум болон хөгжихөд  оршино.
Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл итгэлээ зориулж нэг баг болон хамтран ажиллаж байгаа Хөвсгөлчүүддээ амжилт хүсье.

Холбоотой мэдээ