Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Бямбацогт ИТХ-ын дарга 99505158
Н.Батсуурь Засаг дарга 88389944 99021060
Т.Хулганаа Засаг даргын орлогч 88292629
О.Энхтүвшин Тамгын газрын дарга 99967030
Д.Нямдорж Дотоод ажил хариуцсан түшмэл 99227170


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ИРЛЭЭ.
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ИРЛЭЭ.
Нийтэлсэн: 4 долоо хоног өмнө

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хөдөлмөр халамж  үйлчилгээний газраас дараах төсөл хөтөлбөрүүд ирсэн байна. Иргэн та сумын ЗДТГ-ын Хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж мэдээлэл, зөвлөмж аваарай.

 

       “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”.

           Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох.

  • Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн  насны иргэний төсөлд  хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж,  3,0 сая хүртэл төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 24 сарын  дотор  100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг удаа олгоно.
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэний бизнес төсөлд  хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж,  5,0 сая хүртэл төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 24 сарын  дотор  100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг удаа олгоно.

                    

                      Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхний хуулбар.

2. Багийн засаг даргын тодорхойлолт /дэлгэрэнгүй/.

3. Төсөл .  / Загварын дагуу /

4. Үйл ажиллагаа эрхэлж буй /фото/ зураг.

5. Өргөдөл.

6. Нөхцөл байдлын үнэлгээ.

7. Бусад холбогдох материал.

8. Зээлийн лавлагаа.

 

       Зарлал:  2018 оны 5-р сарын 04-нийг дуустал төслийг Рэнчинлхүмбэ сумын мэргэжилтэн Л.Туул  хүлээн авна.

 

 

“МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ                     ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”.

  Зорилго: Залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хамрах хүрээ:

  • 15-39 насны 2-оос доошгүй гишүүнтэй ,бог малд шилжүүлснээр  200 хүртэл толгой малтай малчин өрх.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Малчин өрхийг малжуулах.

     Малчин өрх нь 150  хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг,  150-200 хүртэл толгой малтай бол 4.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын  дотор  100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг удаа олгоно.

                   

Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхний хуулбар /өрхийн гишүүдийн/

2. А дансны хуулбар

3. Багийн засаг даргын тодорхойлолт

4. Арга хэмжээнд хамрагдахыг хүссэн өргөдөл

5. Эргэн төлөлтийн хуваарь

6. Төлөвлөгөө, төсөл

7. Газрын гэрчилгээний хуулбар

8. Нөхцөл байдлын үнэлгээ

8. Бусад холбогдох материал / малчины үнэмлэх,,үйл ажиллагаагаа баримтжуулах зураг г.м /

9. Зээлийн лавлагаа.

 

Зарлал:  2018 оны 05-р сарын 04-ныг дуустал төслийг Рэнчинлхүмбэ сумын мэргэжилтэн Л.Туул  хүлээн авна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын                             байрыг дэмжих хөтөлбөр”.

Хамрах хүрээ:

  • Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн.
  • Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч.

Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох.

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих төслийг үндэслэн 5.0 хүртэлх сая төгрөгийн  санхүүгийн дэмжлэгийг 48 сарын  дотор  100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг удаа олгоно.

Бүрдүүлэх материал:

 1.  Иргэний үнэмлэхний хуулбар.

 2. Багийн засаг даргын тодорхойлолт./дэлгэрэнгүй/

 3. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн хүчинтэй шийдвэрийн хуулбар.

 4. Төсөл. /Загварын дагуу/.

 5. Бусад холбогдох материал. / Мэргэжлийн үнэмлэх зэрэг үйл ажиллагааг тодотгож өгөх материалууд./

 6. Өргөдөл.

 7. Зээлийн лавлагаа.

 

 

 

 

Зарлал:  2018 оны 05-р сарын 04-ныг дуустал төслийг Рэнчинлхүмбэ сумын мэргэжилтэн Л.Туул  хүлээн авна.

 

 

“АХМАД МЭРГЭЖИЛТЭНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ                     ҮЗҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”.

Арга хэмжээ:

  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулна.
  • Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан 3,0 сая хүртэл төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 24 сарын  дотор  100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг удаа олгоно.

 

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөлд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал.

  1. Багийн засаг даргын тодорхойлолт.

  2. Төсөл хэрэгжүүлэгчийн өргөдөл.

  3. Иргэний үнэмлэхний хуулбар.

  4. Зөвлөгөө өгөх ажил үйлчилгээний төрөл, арга хэлбэр, хугацаа , гарах үр дүн, санхүүгийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл, төлөвлөгөө.

  5. Ур чадварыг илтгэх үнэмлэх, дипломны хуулбар.

  6. Тэтгэврийн дэвтрийн хуулбар.

 

Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн  бүрдүүлэх материал.

 1. Багийн засаг даргын тодорхойлолт.

 2. Төсөл хэрэгжүүлэгчийн өргөдөл.

 3. Иргэний үнэмлэхний хуулбар.

 4.  Төсөл / Загварын дагуу/.

 5. Тэтгэврийн дэвтрийн хуулбар.

 6. Зээлийн лавлагаа.

 

     

Зарлал:  2018 оны 05-р сарын 04-ныг дуустал төслийг Рэнчинлхүмбэ сумын мэргэжилтэн Л.Туул  хүлээн авна.

 

                             

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт , гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”.

 

  • Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ:

Хамрах хүрээ: 15-34 насны залуучууд

 Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй ХЭБ-дад бүртгэлтэй залуучуудын бүлгийн гишүүдэд аж ахуй эрхлэлт болон бизнес загвар боловсруулах сэтгэлгээний  сургалтыг зохион байгуулна.  Шалгарсан бүлгийн төсөлд 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.

  • Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох.

      МСҮТ-ийн төгсөгчийг /15-24 насны/ хувиараа болон бүлгээр хөдөлмөр эрхэлж тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад нь зориулж , нэг төгсөгчид 3 сая төгрөг, бүлэгт 10 хүртэл  сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын  дотор  100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг удаа олгоно.

        Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл.

2. Иргэний үнэмлэхний хуулбар.

3. Төсөл.

4. Үйл ажиллагаа эрхэлж буй /фото/ зураг.

3. Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар.

4. Бүлэг бол бүлгийн протукол.

5. Багийн засаг даргын тодорхойлолт./дэлгэрэнгүй/

6. Төсөл хэрэгжүүлэгчийн данс /ямар банкны ямар данс гэдэг нь тодорхой байх/

7. Нөхцөл байдлын үнэлгээ.

8. Бусад холбогдох материал.

 

Зарлал:  2018 оны 05-р сарын 04-ныг дуустал төслийг Рэнчинлхүмбэ сумын мэргэжилтэн Л.Туул  хүлээн авна.

 

Холбоотой мэдээ