"ХАЛАМЖ ХҮРТЭГЧЭЭС БАЯЛАГ БҮТЭЭГЧИЙГ БИД ДЭМЖИНЭ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Шинэээр гарч буй хууль тогтоомжуудыг иргэдэд сурталчилах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр тус суманд аймгийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТөвийн хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Өдөрлөг арга хэмжээг нээж сумын Засаг дарга Н.Батсуурь үг хэлж мэдэээлэл орууллаа. Тус өдөрлөгөөр нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүд цаашид авах арга хэмжээг иргэдэд сурталчиллаа. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт малчин иргэдийн тэтгэврийн насны талаар дэлгэрэнгүй мэдээлэл сурталчилгаа хийв. Иргэдийн сонирхсон асуултанд мэргэжилтэнүүд дэлгэрэгүй тайлбар өгч мөн ганцаарчилсан уулзалт арга хэмжээг авч ажиллав. Нээлттэй хаалганы өдөрлөгт 6 багийн 300 гаруй иргэд хамрагдаж мэдээлэл авлаа.

РЭНЧИНЛХҮМБЭ СУМ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН АЖИЛТАН