
Рэнчинлхүмбэ сумын товч танилцуулга
Рэнчинлхүмбэ сум нь 844834 га нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж зургаан баг, 1326 өрх, 4911 хүн амтай томоохон сум болтлоо 82 жилд хөгжиж ирсэн хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог, 132500 толгой малтай томоохон сум юм.
Нийт хүн амын 50,9% нь эрэгтэй, 49.1% нь эмэгтэй, нийт мал сүргийн 0.10% нь тэмээ, 7.70% нь адуу, 21.29% нь үхэр, 39.58% нь хонь, 31,34% ямаа эзэлж байна. Сумын нийт хүн амын 80 гаруй хувь нь мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг, жилийн 4 улиралд отор нүүдэл хийж, 100-180 км-т олон уул даваа давж нүүдэллэдэг, нүүдэлчин ёс заншлаа хадгалж үдлсэн ард түмэн юм.
Суманд ИТХ, ЗДТГ, 12 жилийн сургууль, Хүний эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Ус, цаг уурын өртөө гэсэн төсөвт байгууллагууд, Цахилгаан холбоо ХХК, Мобикомын салбар, Юнителийн салбар, G-Mobail-ийн салбар, Хадгаламж болон ХААН банкны салбарууд, аялал жуулчлалын компаниуд, хувийн “Сарьдаг” мал эмнэлэг зэрэг үйлчилгээний 40 орчим аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Хүн ам
Хүн ам, өрхийн тоо
Үзүүлэлт |
Сумын төвд |
Хөдөөд |
Нийт |
Хүн амын тоо |
1859 |
3052 |
4911 |
Өрхийн тоо |
503 |
823 |
1326 |
Суурин хүн ам |
3609 |
||
Түр оршин суугч |
|
4.Шилжилт хөдөлгөөн
5.Ажиллах хүч салбараар
Тус сум нь Ханх, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагааннуур сумтай хил залган байрладаг. Нийт хүн амын 37,8 хувь нь сумын төвд амьдардаг. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна. Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 34 хувь нь хүүхэд, 6 хувь нь хөгшид байна. Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 245 байна. Нийт ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 10 хувийг тусгай дунд, 57 хувийг бүрэн дунд, 11 хувийг бүрэн бус дунд, 13 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 655 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 98,6 хувь, суурь боловсролын сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.
Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.
6.Эрүүл мэнд
Манай сумын эмнэлэг Хөвсгөл аймгийн 4 дэх Европ эмнэлэг болж 1931 оны 5-р сарын 6-нд байгуулагдсан, баялаг түүхтэй эрүүл мэндийн ууган байгууллагуудын нэг билээ. 1931-1963 он: Энэ үед шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн бага эмч, сестра, санитар нар бага эмчийн салбарыг байгуулж ШУ-ны үндэслэлтэй эмчилгээ үйлчилгээ явуулж эхэлсэн. 1963-1990 он: 1963 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Нямаахүүгийн Гунаабазар томилогдон ажиллажээ. Энэ үе бол социалист эрүүлийг хамгаалахын хөгжлийн үе байлаа. 1966 онд эмийн сантай болж, 1967 онд түргэн тусламжийн анхны машинтай болсон байна. 1978 онд 48х12м урт хэмжээтэй эмнэлгийн шинэ байр ашиглалтанд орлоо. Мөн лаборатори, хүүхдийн сүүний газар, хүүхдийн ясли, эхчүүдийн амрах байр байгуулагдсан юм. 1990 оноос хойш: нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг газар дээр нь үзүүлэх болсон үе. Мэс засал, дотор, хүүхэд болон ЭХО, физик эмчилгээ, НЭМ-ийн тусламж үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, уламжлалт эмчилгээ болон эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлж мөн клиник, гематолог, биохими, бактериологийн 20 гаруй төрлийн нарийн шинжилгээг сумандаа хийдэг болсноор иргэдийн чирэгдлийг эрс багасган үйлчилгээний хүрээ улам өргөжин тэлж байна. 2000 оноос уурын халаалттай шинэ байранд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсон. Өрхийн зохион байгуулалтанд орж өрхийн 4 хэсэг ажиллаж байна. Сумын хэмжээний бүх айл өрхийг өрхийн 4 хэсэгт хувааж эмч сувилагч нарт хариуцуулан өгч 0-5 насны хүүхэд, өндөр настан, ХБИ-ийг тогтмол хянаж хэвшсэн. Өнөөдөр тус сумын эмнэлэгт их эмч 4, бага эмч 10 (үүнд хөдөөгийн багийн 7 бага эмч орж байгаа) эх баригч-2, лаборант-1, сувилагч-6 үйлчлэгч-4, галч-4, ариутгагч 1, тогооч 1, жолооч 1, нярав 1, нябо 1, угаагч 1, эмийн санч 1 нийт 38 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна Нүүдлийн гэр эмнэлэгийг зуны улиралд хөдөөгийн 5 багт ажиллуулж хэвшсэн. Хөдөөгийн багийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас гадна өвчтэй илрэгсдийг эмчлэн эрүүлжүүлэх , аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар НЭМ-ийн сургалт сурталчилгааг хөтөлбөр, графикийн дагуу хийж гарын авлага материал түгээж ажилладаг. 2011 оноос эхлэн нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх ажлыг сумын эмнэлэгийн голлох чиглэл болгох бодлогын дагуу Эрүүл мэндийн төв болон бүтэц үйл ажиллагаагаа шинэчилж эхлээд байна.
Соёл, спорт
1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Цаг уурын нөхцөл
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
- 1 дүгээр сарын дундаж температур -35 С
- 7 дугаар сарын дундаж температур +25 С
- жилийн дундаж салхины хурд 4-10 м/с
- жилийн хур тундасны нийлбэр 250-280 мм
Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Нутаг дэвсгэр нь Хангар 3500 метрээс дээш өргөгдсөн Хорьдол Сарьдаг, Бүрэнхааны нуруу, Хүнхэр тайга, Ринчинлхүмбэ ,Хонин өндөр, Алхайн гозгор зэрэг өндөр шовх нуруудаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт дархадын хотгорт алт, зэс , төмрийн хүдэр, жонш, фосфорид, шохойн чулуу, ногоон, цагаан хаш, нүүрс, чулуужсан гантиг зэрэг эрдэнийн их эрдэс баялагуудыг хөрсөн дороо нөөцөлсөн. Шишгэд, Тэнгис, Шарга, Ходон, Арсай, Хөг , Ивэд, Утарга, Жар, Хогорго гэх мэт уулын түргэн урсгалтай 50 гаруй голууд, Цагааннуур, Тарган, Дүүрэн, Эмт, Хулст зэрэг 300 гаруй нуур цөөрөмтэй баялаг нутаг билээ.
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 844834 га.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА
Хот байгуулалт, газрын харилцаа
Рэнчинлхүмбэ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.
Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 3 жилийн хугацаанд 50 га-аар нэмэгдсэн.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
- орон сууц, олон нийтийн бүс 1504 га
- үйлдвэрлэлийн бүс 10 га
- ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 35.44 га
- хөдөө аж ахуйн бүс 800 га
- зуслангийн бүс 500 га
Өнөөгийн байдлаар 65 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11 га газар өмчилж, 867 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 327га газар, 327 иргэн, 12 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 35.44га газар байна.
Барилга
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд нийт 535 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.
Хөдөө аж ахуй
Сумын хэмжээгээр нийт 129094 мал тоологдсоноос нутгийн шилмэл омгийн мал бүгд 56186 үүнээс адуу – 1080, Хогоргын улаан монгол үхэр – 4990, Дархадын ууцан сүүлт хонь – 50116 толгой мал байна. Нийт малын 43,5 хувийг эзэлж байна. 986 малчин өрх, 1082 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 81,5 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр жилд 2 га талбайд 1,3 тн төмс, 1,1 тн хүнсний ногоо тариалсан.
Малын бүтэц
Тус сум нь малчдын талаар баримтлах бодлогыг сум орон нутагт хэрэгжүүлж МАА-н материалаг баазыг бэхжүүлэх.
Залуу малчдыг дэмжиж хот суурин газар, сумын төвийн төвлөрлийг сааруулах, малчдыг орлоготой болгох.
Дархад омгийн хонь, Хогрогын монгол үхэр, Дархадын цагаан адуу зэрэг нутгийн шилмэл омгийн малыг үржүүлэх, сайжруулах.
Малын чанарт анхаарч отрын бүс нутгийг тогтоох.
Сум, багийн тэжээлийн фонд байгуулах, цөлжилттэй тэмцэх, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах.
ЭДИЙН ЗАСАГ
7.Сумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 2012 онд улсын төвлөрсөн төсөвт 1634,0 төгрөг төвлөрүүллээ. Манай сум давхардсан тоогоор 1200 гаруй татвар төлөгчидтэй бөгөөд улсын төсөвт 85927,5, аймгийн төсөвт 74133,5, нийт 175033,0 төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ:
Дархадын хотгор нь байгалийн бүс бүслүүрийн онцлогийг харуулсан экосистемийн хэв шинжийг бүрэн төлөөлж чадахуйц, үзэсгэлэн бүрдсэн, унаган төрхөө хадгалж үлдсэн онгон тансаг байгальтай билээ. Энэ бүс нутагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд дархад ястан, цаатан үндэстний өвөрмөц ёс заншил, нүүдлийн мал аж ахуй, спорт загасчлал, байгалийн танин мэдэхүйн аялалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Цаашлаад энэ бүс нутагт зам харилцаа, дэд бүтцийг анхаарч Хөвсгөл нуурын баруун эргээр мянганы босоо тэнхлэгийн замыг тавьснаар ОХУ-ын Байгаль нуур, Хөвсгөл нуур, Дархадын хотгорыг холбосон зам харилцаа саадгүй болж олон улсын аялал жуулчлалын бүс болон хөгжих боломж нээгдэх юм. Ингэснээр улс орны эдийн засаг хийгээд бүс нутгийн хөгжил цэцэглэлт, Дархадын хотгорын иргэдийн амьдрал ахуйд ихээхэн түлхэц болох нь тодорхой юм.
Орон нутгийн тодотгол: Тус суманд ард иргэдийг анагаах увидастай Хоног цол /Утрага/ ,Боом, Цагааннуур, Хар ус, Сариг, Хар нуурын рашаантайгаас гадна уул тайгад нь янгар ямаа, зэрлэг цаа,Аргал угалз, шилүүс, баавгай, ойн булаг, ирвэс зэрэг ховордсон болон дархан цаазат амьтад сүлжилдсэн, гол нууруудад нь дархадын цагаан загас, тул, пельд, хадран, зэвэг зэрэг загас арвин их, есөн зүйлийн шувууд чуулсан. Вансэмбэрүү, алтан гагнуур лүдүү ломбо, царван, жавхаалаг башир зэрэг эмийн ургамалаар баян төрөл бүрийн жимс жимсгэнэтэй, аянчин гийчдийн сэтгэлийг татсан үзэсгэлэнт нутаг билээ.Тус сум нь Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар байхаас гадна Утрагын хүрхрээ, 72 метрийн өндрөөс буусан Арсайн хүрхрээ, Монголын хамгийн өндөр мод болох 42 метрийн өндөрт модтой Харууны шивэр зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд байхаас гадна Чингисийн хоргон шивээ , Чингисийн зэл чулуу, Хогорогын шан, Цахирын хярын эртний булш, хиргисүүр зэргийн түүх дурсгалын газар, Цэцэгт нуур , Хөвсгөл далайн эрэг орчмын байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг бөгөөд байгаль орчноо хамгаалах түүнийг зөв зохистой ашиглах талаар нутгийн иргэд өмнөө зорилго тавиж байна.
Рэнчинлхүмбэ сум нь Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төвөөс 273 км алслагдсан, 5000 орчим хүн амтай, хүн ам газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа 4-т ордог. Байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай өвөлдөө -50 градус хүртэл хүйтэрдэг. 2013 оны эхний байдлаар 129000 толгой мал тоологдож мал сүрэг 5 төрөл дээрээ өссөн үзүүлэлттэй байна. Тус сум нь зам харилцаа муу дэд бүтэц хөгжөөгүй энэ утгаараа аялал жуулчлал хөгжих нөхцөл боломж тааруу байгаа юм. Дархадын хотгор нь Монгол улсын Хоймор төдийгүй онгон дагшин үзэсгэлэнт байгальтай Монгол улсын аялал жуулчлалын тулгуур цэг юм.
Инженерийн дэд бүтэц
Зам тээвэр. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 15квт-ийн 3 Дэд станцтай.
Ус хангамж. Тус сумын нутаг дэвсгэр усан хангамж, ус зүйн сүлжээний хувьд сайн. Манай сумын нутагт Шишгэд, Тэнгис, Шарга, Ходон, Арсай, Хөг , Ивэд, Утарга, Жар, Хогорго гэх мэт уулын түргэн урсгалтай 50 гаруй голууд, Цагааннуур, Тарган, Дүүрэн, Эмт, Хулст зэрэг 300 гаруй нуур цөөрөмтэй баялаг нутаг билээ. Мөн уулын тэгшивтэр гадаргад байрлах нуурууд элбэгтэй. Хөрс газар зүйн мужлалаар Төв азийн хангайн, их мужийн өндрийн бүсшилийн Хангай- Хэнтийн умардын 41-р тойрогт хамрагдана. Тус сумын нутаг уулын тундрын, уулын нугын цэвдэгт, уулын цэвдэгт тайгын, уулын тайгын ширэгт, уулын нугат хээр, тал хөндийгөөр хар хүрэн, нугат хар хүрэн, голын хөндийгөөр аллювийн нугат намгийн болон аллювийн ширэгт хөрс зонхилон тархсан байдаг.
Дулаан хангамж. Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна.
НИЙГЭМ
8.2012 онд Халамжийн сангаас олгосон тэтгэвэр тэтгэмжийн мэдээлэл
Орон сууцны хангамж
10.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Тус сумын төвд 503 өрх амдардаг ба бүгд гэр болон инженерийн хангамжгүй хувийн орон сууцанд амьдардаг.
11.Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж