Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Мэндчилгээ

Нутгийн зон олон, ард иргэд, малчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсын үндсэн хуулинд  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирплага нь  Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн улирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасанчлан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох манай ИТХ нь чөлөөт сонгуулиар эмхлэн байгуулагдаж үүрэг чиглэлээ тодорхойлж үйл ажиллагаагаа явуулж эхлээд тодорхой хугацааг өнгөрүүлж ирлээ. Манай ИТХ-ын ажлын үндсэн зорилго нь Төлөөлөлийн , Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох болон Хяналт тавих үндсэн үүргүүдээ биелүүлэн ажиллах билээ. Мөн улс төрийн үзэл бодлын тэмцэл хуваагдал, намчирхалт түүнийг дагасан сөрөг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргуулахгүй байх, төлөөлөгчдийн идэвхийг сэргээх, идэвхтэй оролцуулах, эв нэгдлийг хангах, хууль хэрэгжүүлж ажиллах чиглэлд онцгой анхаарч ирлээ. Энэ бүгдийн үр дүнд маний ИТХ-ын ажил сайжирч иргэд сонгогчдоос ажлаараа үнэлэгдэх үнэлгээ сайн яваа гэдэгийг тэмдэглэж хэлэхэд таатай байна.  Иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж төлөөлж ажиллахаар сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн дунд сум орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө болон хууль сахиулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажилд идэвхи санаачлагатай ажиллаж яваа төлөөлөгчид олон байгаа. Манай ИТХ нь цаашдаа хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч иргэдээ төлөөлж сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан өөрсдийн ажлаа сурталчилахын сацуу сумын ИТХ-аас сонгогдсон сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтэнд онцгой анхаарч хэлэлцүүлж үнэлгээ дүгнэлт өгч ажиллах болно.  

 

 

ИТХ-ын дарга   Ж.Дамбасүрэн