Тус сумын 5 дугаар багийн ИНХурал боллоо

Улиралдаа 3-4 удаа зохион байгуулагдах журамтай БИНХурлыг тус сумын 5 дугаар баг өнөөдөр зохион байгуулж 2 дугаар улирлын ажил, арга хэмжээгээ хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралд ЗДТГ-ын албан хаагчид, төрийн байгууллагын дарга эрхлэгч нар оролцож өөр өөрсдийн ажлын чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийлээ. Хурлын ирцийн хувьд хангалттай байж багийн иргэд дотооддоо ярилцаж зөвшилцөх асуудлуудаа хэлэлцлээ. Төрийн байгууллагын албан хаагчид хуралд оролцож мэдээлэл хийсэн нь иргэд өөрсдийн мэдэхгүй, сонсоогүй асуудлуудаа мэдэж ойлгож авахад дөхөм арга хэмжээ болов. Хуралд багийн 50 гаруй иргэд оролцож мэдээлэл сонслоо. Тус хурлаар    

  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэдээлэл, ГХУСАЗСЗ-ийн мэдээлэл, Улаан загалмайн анхан шатны хорооны хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ
  • Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, ОНХС-ийн мэдээ, мэдээлэл
  • Эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд. Цаашид яаж ажиллах талаар
  • Нийгмийн даатгалын мэдээ мэдээлэл, малчдын тэтгэврийн насны талаар
  • Цагдаагийн газрын мэдээ мэдээлэл, хуулийн сургалт мэдээлэл
  • Газар өмчлөлийн талаар мэдээлэл, хуулийн яриа таниулга
  • Мал эмнэлэгийн үйлчилгээ, Вакцины хуваарилалт
  • Мал эмнэлэг үржлийн албаны мэдээ, мэдээлэл
  • Байгаль орчны чиглэлийн мэдээ, мэдээлэл, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулга
  • Нийгмийн ажилтны мэдээ мэдээлэл, Цаг үеийн зохиогдох ажлуудын мэдээлэл зэргийг багийн иргэдэд сурталчилсан үр дүнтэй хурал зохион байгуулагдлаа. Хурлыг удирдан зохион байгуулсан БИНХурлын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Даваахүү, багийн Засаг дарга Н.Пүрэвхүү нарт ажлын амжилт хүсье.5-р багийн ИНХурлаас