Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр төвийг зарлав. Үүнд 1 дүгээр баг Цавын босго-Зуны цэцэрлэгт, 2 дугаар баг Хоолойн захын Улаан буланд, 3 дугаар баг Ходон багийн Улаан буланд, 4 дүгээр баг Сумын төв-Соёлын төвийн хойд заал, 5 дугаар баг Сумын төв-Соёлын төвийн урд заал, 6 дугаар баг Сумын төв-Сургуулийн спорт зааланд тус тус сонгуулийн санал авах үйл ажиллагаа зохион байгуулагдана.