Сумын хөгжлийн зорилт

УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

Шинээр баригдсан сумын спорт заал

Сургууль

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Монгол Улсын төрийн соёрхолт Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн нэрэмжит 12 жилийн ахлах сургууль нь 869 сурагч, 51 багш, 4 удирдах ажилтан, 35 ажилчинтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн эрхэм зорилгоо биелүүлэн, мэргэжлийн ёс зүйг дээдлэн ажиллаж байна. Хичээлийн чанар үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор байгалийн ухаан, нийгмийн ухаан, бага ангийн заах аргын нэгдэл мөн сургалт сурталчилгаа арга зүйн багийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, БСШУ- сайдын 561-р тушаалын дагуу багшийн ажлын үнэлгээг боловсруулан үнэлж дүгнэж  байна.
2006 онд хүүхдийн урлагийн “Яргуй наадам”-д 26 медалиар аймагтаа манлайлан мөнгөн цомын эздээр шалгарчээ
Б.Лхагва дасгалжуулагчтай цанын баг тамирчид 2008-2011 онуудад 4 удаа аймгийн аваргаар шалгарч, улсад хүчээ сорьж тусгай байрын эзэд боллоо. Мөн 2010-2011 оны аймгийн аварга шалгаруулах чөлөөт, самбо, жу-до бөхийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж, сум сургуулийнхаа нэрийг дуурсгалаа.
Химийн багш Г.Отгонжав аймгийн химийн олимпиадад завсаргүй 11 жил түрүүлж, аймгийн шилдэг химич гэдгээ удаа дараа баталлаа.
2008-2009 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан “Шишгэд бүс-2” төрөлжсөн хичээлийн олимпиадаас 74 медаль, мөн   2009-2010 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан “Шишгэд бүс-2“ төрөлжсөн хичээлийн олимпиадаас 76 медалийг сургуульдаа авчран  хошой “Алтан  цом”-ын эзэд болж, 2012-2013 оны хичээлийн жилд бүсийн олимпиадад медалийн тоогоор тэргүүллээ.
Боловсрол судаллын магистр Д.Туул нь 6-7-р ангийн Монгол бичиг, 6-7-р ангийн Уран зохиолын сурах бичиг зохиолцож, хамтын бүтээл нь ЕБС-ийн сургалтанд хэрэглэгдэн, манай сургуулийн сурагчид өөрийн багшийн зохиосон сурах бичгээр эх бичиг, эх хэлээ судалж байна.


Цэцэрлэг


Ирээдүй” цэцэрлэг

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1963 онд эмэгэйчүүдийн үүсэл санаачилгаар эрхлэгч, хүмүүжүүлэгч гэсэн орон тоотойгоор 15 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй.
1968 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал асан одоогийн цэцэрлэгийн барилгын суурийг нь тавьж, Ясли-Цэцэрлэг нэртзйгээр байгуулагдсан билээ. Тэр үед Ясли-цэцэрлэг нь тус бүр 1 бүлэгтэй 15-20 хүүхэдтэй, эрхлэгч, хүмүүжvvлэгч, сувилагч,     туслах
ажилтантай ажиллаж ирсэн. 1978-1996 онд 2 бүпэгг 40-50 хүүхэдтэй, 7 багш ажилчидтай болж өргөжин 5 төрлийн хичээлийг тусгай программаар зааж сургалтаа зохион байгуулж байсан.
1997-2005 он хүртэл сумын 10 жилийн дунд сургуультай нэгдсэн удирдлагаар ажиллаж 2006 оноос бие даан 3 бүлэгт 95-110 хүүхэдтэй, 11 орон тоотой сургалт хүмүүүжлийн ажлаа явуулж байна.
2004 оноос 3уны нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын хөдеөгийн 5 багт сургуулийн өмнөх боловсролын, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулж 75-164 хүүхдийг хамруулж 73,3%-ийн амжилпай байна.
1978-1996 онд 2 бүлэгт 40-50 хүүхэдтэй, 7 багш ажилчидтай болж өргөжин 5 төрлийн хичээлийг тусгай программаар зааж сургалтаа зохион байгуулж байсан.
1997-2005 он хүртэл сумын 10 жилийн дунд сургуультай нэгдсэн удирдлагаар ажиллаж 2006 оноос бие даан 3 бүпэгг 95-110 хүүхэдтэй, 11 орон тоотой сургалт хүмүүүжлийн ажлаа явуулж байна.
2004 оноос зуны нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын хөдеөгийн 5 багт сургуулийн өмнөх боловсролын, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулж 75-164 хүүхдийг хамруулж 73,3%-ийн амжилттай байна.
2007 онд "Хөдөөгийн ядуурлыг буурууулах хөтөлбөр"-ийн төслиин хүрээнд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилга бариулсан. Манай багш нар сургалтын таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон анги танхимыг тохижуулан сургалтандаа ашигласнаар сургалтын чанар сайжирч байналүс байгууллагын багшлах боловсон хүчин 100% мэргэшсэн хамт олон юм.

Эмнэлэг


 

Соёлын төв

Соёлын төв
Тус сумын 6-р багийн төв хэсэгт оршидог.
300 хүний суудалтай
5 ажиллагсадтай
1967 онд ашиглалтанд орсон тус соёлын төв нь хоёр давхар дүнзэн хийцтэй, том жижиг 2 залтай 8 өрөөтэйгээр  зориулалтын барилга. Тус барилга нь 2010 онд Улсын төсвийн 20 сая төгрөгийн их засвар хийгдсэн. Мөн 2012 онд Улсын төсвөөс 90 сая төгрөгөөр их засварт орж жил бүр техник хэрэгсэл тоног төхөөрөмжөө шинэчлэн ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газрын барилга