Сургалт зохион байгуулагдлаа.
2024-09-10 09:00:00,   637

Мэдээллийн Ил тод байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэсээс 23 сум 1 тосгон, хэлтэс агентлагын цахим сайт хариуцсан албан хаагчдыг чадавхижуулах 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Цахим мэдээллийг нийтэд хүргэх, цахим флатформын хэрэглээ, Мэдээллийн ил тод байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Төрийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр аймгийн ХЭЗХэлтэс, Хайр Гэрэл, Найдвар ТББ, Хурдан төвийн баг хамт олон сургалт мэдээлэл хийлээ. Сургалтанд сумдын цахим сайт хариуцсан албан хаагчид хамрагдаж сумдад тулгамдаж буй бэрхшээл саадын талаар нээлттэй ярилцлага хийлээ. Цаашид сумдын цахим вэб сайтын хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуулан мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байх талаар санал, санаачилгуудыг солилцлоо.

2024-09-10 09:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0